Анхны USB 3.0 дискрет контроллер

Нийтэлсэн Mr.G
Шошго

Шинэ USB 3.0 стандартийн дискрет контроллер түрүүчээсээ үйлдвэрлэлд бэлэн болж байна. Хэдийгээр эх хавтангийн шинэ үеийн өмнөд гүүр чипсетүүд уг стандартыг дэмжих нь гарцаагүй боловч тусдаа дискрет контроллер нь платформ хамааралгүйгээрээ давуутай юм. Японы NEC Electronics компани 2.0 версийн PCI Express x1 интерфэйсээр системтэй харьцах хоёр ширхэг USB порт дэмждэг USB 3.0 контроллер чип (μPD720200) бэлэн болголоо. Уг контроллерийг ноутбүүк, ширээний компьютер, сервер болон төрөл бүрийн перифер төхөөрөмжийн док станцад ашиглаж болно.

Онолын хувьд USB 3.0 нь мэдээллийг 5Гбит/с буюу одоогийн USB 2.0 интерфэйсээс 10 дахин хурдан дамжуулах чадвартай. Жишээ нь 25ГБ-ийн багтаамжтай bluray дискийг USB 3.0 интерфэйсээр 70 хоромд дамжуулж дуусгах бол USB 2.0-ийн хувьд 14 минут шаардагдана. USB 3.0 контролллер болон порт нь USB 2.0, 1.1, болон 1.0 верстэй гэдрэг зохицно. Ширхэг нь 15 доллараар үнэлэгдэж буй чипэнд Windows орчны драйвер хавсаргажээ. NEC компани энэ оны 9 сар гэхэд USB 3.0 контроллерийн үйлдвэрлэлийг сардаа сая ширхэгт хүргэх төлөвлөгөөтэй байна. Бэлэн бүтээгдэхүүний эхний ээлж худалдаанд энэ оны 6 сараас эхлэн гарах юм. NEC компани шинэ контроллероо албан ёсоор танилцуулсан презентац уг шинэ стандарттай залгуур коннекторын талаар тодорхой ойлголт өгөхүйц юм. Шинэ 3.0 версийн А типийн USB залгуурт одоогийн USB 2.0 спецификацтай А типийн залгуурт байдаг хуучин дөрвөн контактнаас үл ялиг гүнд нэмэлт таван контакт байрлуулжээ. Үүний дүнд USB 3.0 үүр хоногт зөвхөн USB 3.0 эр залгуур холбох тохиолдолд шинэ таван контактанд холбогдоно. Бусад тохиолдолд хуучин контактанд холбогдсноор өгөгдөл хуучин USB версийн тохирох хурдаар дамжина.
В типийн USB залгуурын (зүүн талынх) гадна хийц өөр хэлбэртэй болсон тул ийм USB 3.0 кабелийг USB 2.0 интерфэйстэй перифер төхөөрөмжид холбох боломжгүй болжээ. Харин USB 3.0 интерфэйстэй төхөөрөмжийг мөн шинэ хийцийн кабель ашиглан хуучин USB 2.0 A типийн хоног үүртэй системд залгаж болно. Түүнчлэн USB 2.0 стандартын "А-В" кабелийг USB 2.0 болон 3.0 стандарт дэмждэг төхөөрөмжүүдийг ямар ч хувилбараар холбоход ашиглаж болох юм. USB 3.0 залгуур гаднаасаа танигдахуйц байх үүднээс хөх өнгөтэй хуванцар оруулга ашиглахыг стандарт боловсруулагчдаас үйлдвэрлэгчдэд зөвлөж байгаа аж.

Стандарт боловсруулагчид мөн мобайл төхөөрөмжид зориулагдсан Micro-USB залгуурын шинэ верс боловсруулжээ. Шинжээчид 2012 гэхэд нийт USB залгууртай төхөөрөмжийн 8-12%-ийг USB 3.0 интерфэйс эзлэнэ гэсэн тооцоотой байна.

Comment (1)

goy

Post a Comment