Торрент гэж юу вэ?

Нийтэлсэн Mr.G
Шошго



Өнөөдөр интернэтийн хэрэглээ огцом ихсэж имэйл бичих, мэдээлэл харахаас маш олон аргаар ашиглаж байна. Өнөөдөр гарч байсан, шинээр гарах бүх л дижитал бүтээгдэхүүнүүдийг кракер, хакер нарын ачаар худалдан авах шаардлагагүйгээр зүгээр л интернэтээс татаад хэрэглэж болно. Хэрэглэгчдээс хэрэглэгч рүү илгээх мэдээллийн тоо, холболтыг ихэсгэснээр мэдээллийн хүртээмж ихсэх ба их хэмжээний файлыг татахад маш хялбар болох бөгөөд энэхүү боломжийг BitTorrent гэх p2p файл хуваалцах протокол бий болгосон. 2009 оны 2-р сарын байдлаар интернэт урсгалын 27-55%-г эзэлж байгаа нь сүүлийн жилүүдэд хэрхэн амжилтанд хүрч байгаа нь илт байна.

Торрент файл татдаг хэрэглэгч нар ихээхэн хэмжээний мэдээллийг сүлжээтэй холбогдож татах ба хэрэглэж буй компьютер дээрээ ачаалал өгөлгүйгээр ажиллах бүрэн боломжтой байдаг. Ердийн стандартын серверээс таталт хийхэд ихээхэн хэмжээний мэдээлэл урсах тохиолдолд гацах явдал байдаг. Уг протокол нь хурд багатай компьютеруудыг ч ихээхэн хэмжээний файл татахад боломжийг бий болгодог.
Эхлээд файл хангагч хэрэглэгч нь мэдээллийг сүлжээнд бэлэн болгоно. Бэлэн файлыг Seed гэж нэрлэх бөгөөд түүнийг сүлжээнд буй хүмүүс татаж авахыг Peer гэдэг. Peer-н тоо нэмэгдэх бүрд шинэ Peer нь бэлэн файлын өөр өөр хэсгийг татаж эхэлнэ. Бага хэмжээний файл татсаны дараагаар тэд нар нь эргээд Seed болдог. Энэ нь анх цацсан хүний “ачаа”-аас нь хөнгөлж бие биедээ тусалдаг. Эцэст нь хүн бүр файлыг бүгдийг татаж дахин шинэ шинэ татагч нарт цацах үүрэгтэй болно. Торрент файлын чанар нь Seed-н тооноос шууд хамаардаг. Торрент нь энгийн таталтаас хэд хэдэн чанараараа маш давуу байдаг. Татагч нь олон тооны цацаж буй протоколуудаас бага багаар татдаг тул асуудал бага гардаг. Мөн файлын хаанаас нь ч хамаагүй татдаг бөгөөд энгийн таталт нь зөвхөн эхнээс нь л татдаг.
Сүлжээнд оролцож байгаа гишүүдтэй бүрэн холбогдсоны дараагаар бүтэн хурдаар татдаг. Бэлэн байгаа файлуудаас шууд хамаардаг тул эхэн үедээ бага хурдаар эхэлж дунд үед хурдны дээд цэгтэй хүрч төгсгөл үед хурд нь бас бага зэрэг удааширдаг. Өөр нэгэн сул тал бол видео татаж байгаа бол дуустал нь татаж байж үздэг. YouTube шиг татангаа үзэж болох боломжийг удахгүй бий болгох тухай хөгжүүлэгч нар ажиллаж байна.
Torrent- г яаж хэрэглэх вэ?
1. Торрентийг ашиглахын тулд бид эхлээд торрент файл татдаг“client” програмаас татаж суулгах хэрэгтэй болно. Торрент програмууд нь интернэтэд үнэгүй байрладаг бөгөөд µTorrent, Bittorent гэх мэт маш олон төрөл байдаг. Энэ клиент програм нь маш бага хэмжээтэй 250KB орчим хэмжээтэй байдаг.
2. Үүний дараа татах файлын бүх мэдээллийг агуулсан “.torrent” өргөтгөлтэй файлыг татаж авна. Үүнийг татаж авахын тулд http://isohunt.com, http://thepiratebay.org/ гэх зэрэг сайтууд дээрээс авч болдог. Энэ файл нь маш бага хэмжээтэй байх ба уг татах гэж буй файлын хэмжээ, нэр, хаана байрласан, “tracker” зэргийн мэдээллийг агуулсан байдаг. “tracker” – гэдэг нь энэ файлыг татаж буй “peer” – үүдийг олоход хэрэглэгддэг систем гэж ойлгож болно.
3. Та одоо торрентийг ашиглаж эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд торрент клиент програмаа ажиллуулна. Дараа нь татаж авсан торрент файлаа “Add Torrent…” ашиглан клиент програм дээрээ оруулна. Тэгээд л дуусахыг нь хүлээнэ дээ...
Кино болон тоглоом татаж авахад маш амархан бөгөөд дэлхий дээр маш өргөн хэрэглэгддэг peer-to-peer share сүлжээ юм. 
uTorrent  программын ажиллах буй байдал

Comments (0)

Post a Comment