Технологийг соёлтой хэрэглэх бяцхан зєвлємж

Нийтэлсэн Mr.G
Шошго

21-р зуунд амьдарч байгаа хэнбэгуай ч орчин vеийн технологийг соёлтой хэрэглэх нь тухайн хvний соёлыг харуулах нь зайлшгvй. Тиймээс бидний єргєн хэрэглэдэг зарим технологиудыг хэрхэн соёлтой хэрэглэх талаар энэхvv зєвлємжийг боловсруулсан юм. Та бvхэн болгоон соёрхоно уу.
Гар утас хэрэглэх соёл
Аливаа уулзалт, хурал цуглаанд орохдоо гар утасныхаа дууг хааж (ядаж аяыг нь хамгийн бага дээр нь тохируулах) байх нь бусдад саад болохгїйгээс гадна тэнд хvрэлцэн ирсэн бусдыгаа хvндэтгэж байгаа нэг хэлбэр зайлшгvй мєн.
Имэйл хэрэглэх соёл
Хvн тєрєлхтєний албан болон амин харилцааны нэг гол хэлбэр нь захидал байсан нь одоог хvртэл хадгалагдан vлдсэн. Харин технологи хєгжсєн єнєє vед электрон захидал (бидний нэрлэж заншсан имэйл) нь тvгээмэл хэрэглэгдэх болсон учир тvvнийг соёлтой хэрэглэх зайлшгvй шаардлага гарч байна. Имэйл хэрэглэхийн давуу талыг энд дурдах нь илїїц бизээ.
Гарчиг
Миний ажигласнаар хvмvvс имэйл явуулахдаа гарчиг (subject) єгєхдєє нилээд хайнга ханддаг. Жишээ нь: бараг ихэнхи имэйлээ “hi” эсвэл “sain baina uu” гэж гарчигласан байдаг. Уг нь эндээ тухайн имэйлийнхээ утгыг эсвэл юун тухай бичиж байгаагаа хэдхэн vгээр товч илэрхийлсэн байвал зохистой. Харин ирсэн имэйлд хариу єгєхдєє “reply” хийх нь зохимжтой гэж хувьдаа vзэж байна.
Mailing list
Mailing list гэдэг нь олон тооны имэйл хаягийг агуулсан нэг имэйл хаяг юм. Єєрєєр хэлбэл олон хvн рvv зэрэг имэйл явуулах хэрэг гарвал тухайн хvмvvс тус бvр лvv явуулахын оронд тэдгээр хvмvvсийн имэйл хаягийг агуулсан нэг имэйл хаяг руу явуулна гэсэн vг. Гэхдээ энэ mailing list-г системийн администратор vvсгэсний дараа имэйл явуулах боломжтой болно. Тухайлбал, mta@prime.pmis.gov.mn хаяг руу имэйл явуулахад Мэдээллийн технологийн албаны бvх ажилтнуудад тухайн имэйл очих болно.

Signature буюу “нэрийн хуудас”
(Signature гэхийг нэрийн хуудас гэж утгачилж орчуулсан болно)
Ямар ч имэйлийн програмд энэхvv тохируулгын хэсэг байдаг ба уг тохируулгад єєрийн нэр, албан тушаал, ажлын газар болон холбоо барих хаягаа бичнэ. Єєрєєр хэлбэл энэ хэсэгт тухайн хvний нэрийн хуудсан дээр байдаг мэдээллийг бичвэл имэйл хvлээн авагчид єєрийн нэрийн хуудсаа єгч байгаа гэсэн vг. Outlook Express програмд Signature-г тохируулахдаа Tools цэсний Options хэсэгт орж Signatures цонх руу ороод New гэсэн товчлуур дээр дарж Edit signature хэсэгт мэдээллээ бичнэ.


Мессенжер хэрэглэх соёл
Бид yahoo мессенжерийг хамгийн єргєн хэрэглэдэг. Тиймээс єєрийн yahoo мессенжертээ шинээр хvн нэмэхдээ єєрийнхєє талаарх мэдээллийг явуулах нь зvйтэй. Ингэснээр цаад хvлээн авагч тал таны талаарх мэдээллийг авч таны хvсэлтийг хvлээж авахаас гадна холбогдох группдээ байрлуулахад тус болно. Надад заримдаа тохиолддог зvйл бол хэн нь мэдэгдэхгvй хvсэлт миний yahoo мессенжерт ирдэг ба тvvнийг мессенжертээ нэмэхээс татгалздаг. Яагаад гэвэл мэдэгдэхгvй мессенжерийн хаягнаас зохисгvй мэдээлэл (тэнэмэл зар сурталчилгаа, вирус, залилан хийдэг вэбсайтны хаягнууд гэх мэт) ирэх тохиолдол элбэг байдаг.

Comment (1)

Гой зөвлөмжүүд байнаа. Good Luck !!!

Post a Comment